Жагсагч Г.Уянга жагсаал хийхгүй байхыг уриалаад хөөгдлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

Жагссаар байгаад л УИХ-ын гишүүн болчихсон нэг гишүүн Парламентад сууж байгаа. Тэр хүн бол АНАТХ-ын тэргүүн байсан Г.Уянга. 2008-2012 оны хооронд болсон бүхий л жагсаал цуглаанд оччихсон, заримыг нь зохион байгуулаад явж байдаг асан тэрбээр гишүүн болсныхоо дараа гэнэт ухаан орсон бололтой.

Тэрбээр Өвөрхангайн 10 дугаар тойргийн асуудлаар СЕХ-ноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэн жагсч байгаа иргэд дээр очин жагсааал хийхгүй байхыг уриалжээ. “МАН ялагдсан ч жагсдаг, АН ялагдсан ч жагсдаг. Ямар хаашаа юм бэ. Зарчимтай бай” хэмээн сургаал айлдсан байна. Мөн УИХ-ын бие даагч гурван гишүүн АН-ын үйлдлийг эсэргүүцэн МАН-ыг дэмжиж байгаа бол гишүүн Г.Уянга ч дэмжиж байгаагаа илэрхийлээд амжсан. Харин жагсагчид мань хүнийг төрийн ордон руу шагайлгалгүй буцаажээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top