Д.Эрдэнэбат: Ардчилсан нам СЕХ-нд огтхон ч нөлөөлөөгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

Өнөөдөр үдээс өмнө хуралдах байсан УИХ-ын чуулганаар шүүхийн шийдвэрийн дагуу Өвөрхангай аймагт ялалт байгуулсан Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөх байсан боловч МАН-ын эсэргүүцлээс шалтгаалж үдээс хойш хуралдахаар болсон юм. Харин үдээс өмнө АН-ын бүлэг хуралдаж тарлаа. Цаг үеийн асуудлаар Д.Эрдэнэбатаас сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдаан үдээс өмнө болох байсан. Харамсалтай нь сая хуралдаж чадсангүй. Чуулган хуралдаж чадаагүйн гол шалтгаан нь УИХ-ын гишүүдийн Төрийн ордонд орох хаалгуудыг жагсагчид хаасан байна. Чуулганы хуралдааны хэвийн ажиллагаа тасарч байгаа учраас үдээс хойш хуралдуулахаар боллоо” гэв.
.
-Өвөрхангайд нэр дэвшсэн АН-ын гишүүдээр тангараг өргүүлэх нь зөв үү?

-Бүх зүйл хуулийн хүрээнд болж байгаа. СЕХ хуулийнхаа дагуу УИХ-д хоёр нэр дэвшигчийг өргөн барьсан. Тиймээс нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдэх учиртай. Улс төрийн ямарваа нэг зарчимгүй асуудлыг АН хэрэглэхгүй. СЕХ-ны шийдвэр гарсан л бол УИХ хэлэлцэх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа процедураараа явна. Янз янзын маргаантай асуудал байгаа. АН-аас СЕХ-нд нөлөөлсөн зүйл огт байхгүй.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.82.224) 2014 оны 06 сарын 21

Me and this article, sitting in a tree, L----ER-NAI-N-G!

0  |  0
Top