Өнөөдөр МАН-ын гишүүд дэмжигчид ордонг “бүслэн” АН-ын гишүүдийг оруулахгүй байгаа билээ. Зарим нэг нь хүн багатай хэсгээр төрийн хамгаалалтынхныг зайчлан орсон бол ганц нэг нь зүсээ хувилгав. Зүсээ хувилгасан С.Баярцогт гишүүн харин “гариг андуурч” жинсэн өмд, пүүзтэй ордонд орохыг завдсан юм. Гэвч баригдаж энд тэндээсээ татаж чангаалгаж байгаа харагдана лээ.
УИХ-ын гишүүн хүн зүсээ хувилгах төрмөл эрхтэй энэ цаг үед төр түмнээ хүндэтгээд Төрийнхөө ордонд жинсэн өмд, пүүзтэй бус албан ёсны хувцас өмсөж дүрэм, журмаа баримталмаар байгаа юм. Нөгөө талаас туршлагатай, мэдлэгтэй улс төрч нь ингэж бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлээд явах нь ёс талаасаа зохисгүй юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )