МАН-ын гишүүд чуулганы танхимыг бүсэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

Өнөөдөр тов ёсоор хуралдах ёстой байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдалгүй үд хүргэсэн юм. Энэ нь МАН-ын эсэргүүцлээс болоод гишүүдийн ирц бүрэлдэхгүй байгаа хэрэг юм. Ийнхүү үдээс хойш 15 цагаас зарлагдаад  байсан чуулганы хуралдаан цагтаа эхэлсэнгүй.

Учир нь МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцлээ илэрхийлж чуулганы танхимын гол хаалга болон бусад хаалгыг урт буйдангаар хааж хэсэг хэсгээрээ сууж байна. Энэ байдлаа МАН-ынхан тайлбарлахдаа СЕХ-ноос гаргасан сонгуулийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлсэн юм.

Яг одоогийн байдлаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж эхлээгүй байна. Ямартай ч МАН-ын гишүүд ажлын цаг дуустал чуулганы танхимын бүслэлтээ зогсоохгүй гэнэ. Энэ байдлаараа тухайн үйл явдал маргааш ч үргэлжилж мэдэхээр байна

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top