Бүтэн өдөржин чуулганы танхимын үүд сахиж суусан МАН-ын бүлгийн гишүүд дөнгөж сая тарлаа. Тэд энэхүү үйл хэргээ ганц өнөөдрөөд дуусгахгүй маргааш үргэлжлүүлнэ гэнэ. Ямартай ч өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж чадсангүй, Өвөрхангайн хоёр тангараг өргөх талаар болж талийлаа.
Ардын намынхан бүслэлтээ түр зогсоогоод бүлгийн хуралдаа бүгд оролцохоор явцгаажээ. Өнөөдөр болсон үйл явдлыг зарим УИХ-ын гишүүд улстөрчид ихэд егөөдөж байлаа. Яагаад гэхлээр Ардын нам анх удаа тэнгэрээс бууж иргэдтэйгээ жагслаа гэж. Зарим нэгэн нь бүр жагсаал хийх зөвөлгөө хүртэл өгөх юм яриад явж байгаа сурагтай. Гэвч энэ байдлаас МАН-ын гишүүд, дэмжигчид үл шантран тэмцлээ үргэлжлүүлэх гэнэ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )