“Монгол бахархлын өдөр”-тэй болох тухай хуулийн төслийг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

ИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, С.Оюун,  Д.Эрдэнэбат нар  “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” -д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

УИХ-ын 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолын дагуу бий болсон “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар өөрчлөх тухай тогтоолын төслийг УИХ-д өнгөрөгч сард Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн билээ. Иймд уг төсөлд тусгасны дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Монгол бахархлын өдөр” гэсэн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг нэмж, энэ өдөр бүх нийтээр амардаг байхаар хуулийн төслийг боловсруулснаа  гишүүд УИХ-ын даргад танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна. Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан баярын өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр байсныг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон өөрчлөхөөр тусгажээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(79.189.188.141) 2015 оны 07 сарын 28

What a neat arielct. I had no inkling.

0  |  0
Top