”Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Энхсайхан томилогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

Төрийн өмчийн хорооны хуралдаанаар МҮАН-ын дар­га М.Энхсайханыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэт­гэх захирлаар томилохоор шийдвэр­лэжээ. Уг шийдвэрийг “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хур­лаар өчигдөр орой хэлэл­цэж тус компанийн Гүй­цэтгэх захирлаар М.Энхсайханыг, ТУЗ-ийн даргаар Б.Батзаяаг томилсон байна.

АН “Шударга ёс” эв­сэлтэй хамтарч Засгийн газ­раа бай­гуулахаар шийдсэн тэр цагаас л М.Энхсайханыг хаана “байршуулах” нь сонирхолтой бай­сан юм. Эхлээд Сангийн сайдаар бараг томилчихоод бай­сан ч Н.Энхбаяр эмнэлгээс “эсэр­гүүцэл” илэрхийлсэн. Энэ нь МАХН-МҮАН задрах анхны дохио мэт харагдсан. Н.Энхбаярын тэр­хүү далд удирдамж дэд сайдуудын томилгоон дээр ч хэрэгжиж, Монголбанк, “Эрдэнэт” үйлдвэр гэхчлэн М.Энхсайханы хүртэх бялуу­ны талаархи бүх таамаглалыг үгүйсгэж орхисон билээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(52.26.223.1) 2015 оны 07 сарын 28

Articles like these put the consumer in the driver seat-very impnttaor.

0  |  0
Top