1. Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал:
- Санал хураалтын дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭН танилцуулна.
2. Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг/:
- Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
3. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР танилцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.
5. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
6. “Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.
7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.БУРМАА танилцуулна;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.БАЯРЦОГТ танилцуулна.
8. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР танилцуулна;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.
9. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.
10. “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР танилцуулна.
11. Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороодын хамтарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.БОЛОР танилцуулна.
Сэтгэгдэл ( 0 )