МАН-ын гишүүд дэмжигчид талбайд цуглаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өвөрхангайн хоёр мандатын эзэн өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байгаа. Үүнтэй холбоотойгоор МАН-ын гишүүд Төрийн ордны  дотор талд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Харин МАН-ын зарим гишүүдийн эсэргүүцэл яг одоо төрийн ордны гадаа болох гэж байна. Одоогийн байдлаар улс төрийн анхдагч намын гишүүд дэмжигчид цугларч байгаа юм. Тэд уриа лоозон болон хулдаасан хэвлэл  өлгөсөн бөгөөд талбайн дэргэдүүр өнгөрч байгаа бүхэнд уриалга тарааж байна. Бид цуглааны мэдээг эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top