УИХ-ын дарга “мурьж”, Ерөнхий сайд МАН-ынханд баригдав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

 

МАН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордны гадна жагсаал хийж байгаа билээ. Тэдний төлөөлөл болон УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Я.Содбаатар нар дөнгөж сая Төрийн гурван өндөрлөгтэй уулзалт хийх болов. Монгол улсын Ерөнхийлөгч орон нутагт ажиллаж байгаа тул уулзах боломжгүй юм. Харин УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд очиход хоосон хаалга мөргөв. Улмаар Ерөнхий сайдтай уулзахаар боллоо. Ерөнхий сайдын өрөөнд ороход жагсагчдын төлөөллийг оруулаагүй. Харин УИХ-ын гурван гишүүн сэтгүүлчидтэй хамт Ерөнхий сайдын албан өрөөнд орсон юм. Ерөнхий сайд албан өрөөндөө ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн хамт байлаа. Энэ үеэр МАН-ын гишүүд Өвөрхангайн тойргийн асуудал шүүхийн шатанд явж байхад СЕХ шийдвэр гаргаж байгаа нь буруу. СЕХ-ын шийдвэрийг эргэн харах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийллээ. Үүний хариуд  Ерөнхий сайд: “Бид асуудалд хүлээцтэй хандаж байгаа. УИХ бол шүүх байгууллага биш” гэв. Мөн тэрбээр чуулганы хаалгыг хааж тавьсан буйдангаа холдуулахыг хүсч энэ удаагийн уулзалт өндөрлөв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top