Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг маргааш танилцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

Тойргийн хороод маргааш Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээлэх гэнэ. УИХ-ын чуулганы хуралдаанаар Орон нутгийн сонгуулийг ирэх сарын 21-нд зохион байгуулахаар баталсан бөгөөд 26 тойрогт нэр дэвшигчдийг аравдугаар сарын 2-9-ний хооронд бүртгэсэн билээ. Одоогийн байдлаар Орон нутгийн сонгуульд хоёр эвсэл, долоон нам оролцохоор нэр дэвшигчдээ тодруулаад буй.

Энэ удаагийн Орон нутгийн сонгуультай УИХ-ын сонгуулийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтыг зохион байгуулах билээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр гурван мандаттай бөгөөд нэг нэр дэвшигчийн санал хүрээгүй учраас дахин санал хураалт зохион байгуулахаар болсон. Дахин санал хураалтаар Баянзүрх дүүргээс МАН-аас нэр дэвшигч Д.Арвин, Б.Батзориг нар өрсөлдөх бөгөөд Сонгинохайрхан дүүргээс АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшигч Д.Сумьяабазар нар өрсөлдөх билээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top