Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Ж.Наполетанод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Энэ үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Ж.Наполетанод уламжилж өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Италид хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын явцын талаар болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Ерөнхийлөгч Ж.Наполетано Монгол Улс Ром хотод ЭСЯ-аа нээж байнгын төлөөлөлтэй болсон нь хоёр орны харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэж, Элчин сайдад ажлын амжилт хүсэв.
Сэтгэгдэл ( 0 )