Ерөнхий сайд УБЕГ-ын ажилтай танилцана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20

Өнөөдөр цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтай танилцахаар болжээ. Тэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа болон иргэний цахим үнэмлэх олголт, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй ажлын явцтай холбоотой ажил байдлыг нь шалгах аж. Учир нь иргэд ирэх сард орон нутгийн сонгуулиа цахим үнэмлэхээр санал өгөх юм. Энэ сарын 15-ны дотор тарааж дуусгах ёстой цахим үнэмлэх тараалт одоогийн байдлаар 65 хувьтай байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top