Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан томп авто болон явган гарц руу хазайн унаж гарцаар гарч явсан 12 настай охины дээрээс нурж амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ.
Харин охины 49 хоног болж өнгөрсөн тул даваа гаригт түүний аав мэдээлэл хийгээд байсан. Тухайлбал, охины аав Д.Батсайхан Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад ил захидал илгээж байгаа тухай мэдэгдээд байв. Тэрээр захидалдаа “ МУ-ын Ерөнхийлөгч гэдэг бол хоёр сая гаруй хүний аав юм. Иймд би түүний зүрхэнд хүрэхээр захиа хүргүүлж байна” гэсэн юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж охины аав Д.Батсайханыг хүлээн авч уулзахаар болжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )