С.Ганбаатарын хожимдсон ухаарал

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

 Нэгэн цагт “Гудамжны улс төрч” гэгддэг байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар найман жилийн турш жагсаж, тэмцэж өнгөрөөсөн нэгэн. Жагсахдаа хүүхэл­дэй шатааж,  гэр барьж, ордны хаалгыг бөглөж байсан удаатай. Түүний хувьд  тэмцэл жагсаал бүхэн нь  шинэ сэтгэл, патент, дарамт, гүтгэлэг, доромжлол дунд явж ирсэн гэх. Өнгөрсөн долоо хоногт  УИХ-ын Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргоос АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг гишүүний тангараг өргөж гэж буйг эсэргүүцэн МАН-ынхан буйдан дээр эсэргүүцлийн бичиг барьж сууцгаасан билээ. Энэ бүхнийг харсан С.Ганбаатар буйдантай жагсаж болдог мундаг арга замыг заасан МАН-ынханд маш их талархаж байгаа гэнэ. Ийм хялбар аргаар буйдан дээр сууж жагсаж болж байхад олон жил гадаа даарч, хөрч, түүнээсээ болж өвчин тусч, зүдэрч явснаа эргээд бодохоор би ч мөн тэнэг хүн юм аа  гэж бодогдсон гэж нэгэн ярилцлагандаа дурдсан байх юм.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top