Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж өнгөрсөн долоо хоногт хуралдаж чадаагүй учраас хэлэлцэх ёстой байсан асуудлуудаа нөхөн хэлэлцэнэ. Маргаашийн чуулганы хуралдаанд өөрчлөлт орно. Төсвийн дагавар хуулиудыг хэлэлцэнэ гэдгийг мэдэгдээд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудыг танилцууллаа.

Чуулганы хуралдаанаар 1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

3. “Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

4. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

5. Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг/;

6. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

7. ”Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8. Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороодын хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.

9. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/. Гэсэн асуудлууд хэлэлцэгдэх нь. Өнөөдрийн хэлэлцэх асуудлууд дээр саналтай гишүүд байгаа эсэхийг УИХ-ын дарга асууж саналтай гишүүн гарсангүй. Төсвийн хэлэлцүүлгийг өрнүүлж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулж эхэллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top