Н.Алтанхуяг: ЗГ-ын мөрийн хөтөлбөрт зөвхөн “шар нунтаг” олборлох асуудал орсон

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны нэгдсэн төсвийн асуудал хэлэлцэгдэж байна. Энэ үеэр МАН-ын гишүүдийн зүгээс Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт орсон “Ураны хөтөлбөр”-ийн санхүүжилтийн талаар асуухад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цөмийн энергийн асуудал ороогүй. Зүгээр “шар нунтаг” хүртэл олборлох ажил хийнэ. Тэрнээс биш түүнээс цаашаа бид явахгүй. Засгийн Газрын Ураны асуудал маш ойлгомжтой “шар нунтаг” гэдэг зүйлээс өөр асуудал цаашаа байхгүй.

Хуучин Цөмийн энергийн газрын дарга н.Энхбат гэж нөхөр байхдаа цөмийн энергийн болон атомын цахилгаан станц байгуулах бүхий асуудлууд оруулж ирж байсан тэр бүх бичиг баримт нь надад байна” гэж тэрээр хэллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top