МАН-ын гишүүдийн суултаас болж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гацаанд орж, хоёр ч өдрийг алдсанаас өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдлаа. Ингэснээр 19.00 цаг өнгөрч байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэс цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжин хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Түүний дараачаар Тамхины хяналтын хуульд өөррчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Тус хуулинд зааснаар бол иргэд олон нийтийн газар болох бар, ресторан болон зочид буудал, албан тасалгаандаа тамхи татахыг хоригложээ. Тус хуулинд хэдэн онцгой заалт нэмэгдэж орсон төдийгүй иргэд ой хээрийн бүсэд гал түймэр гарах нөхцөл бүрэлдсэн цагт тамхи татахыг хориглоно гэсэн заалт юм. Энэхүү хууль ирэх оны Гуравдугаар сараас эхлэн мөрдөгдөх аж.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )