Өнөөдрийн дугаартаа Шинэчлэлийн Засгийн газрын яамдын танилцуулга болон байршил, иргэд та бүхэн хэнтэй холбогдож өргөдөл гомдлоо өгч болохыг танилцуулж байна. Ийн танилцуулах болсон учир нь Шинэчлэлийн Засгийн газрын шинээр байгуулагдсан яамдууд хаана байрлаж байгаа талаархи мэдээлэл огт байхгүй байсантай холбоотой. Тухайлбал, 1950 хэмээх дөрвөн орон бүхий нэр цуутай лавлахаас иргэд бүхий л мэдээллийг авдаг. Гэсэн хэдий ч шинээр байгуулагдсан яамдууд хаана үйл ажиллагаа явуулж байгаа талаар, тэр бүү хэл утасны дугаар ч байхгүй байсан юм. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын иргэдэд мэдээлэл өгөх, санал хүсэлтийг нь авах зорилгоор байгуулсан "1111 төв"-д ч яамдуудын талаархи мэдээлэл байхгүй байсан. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын яамдуудыг хаанаас олж болохыг уншигч танд хүргэж байна. Яамны нэр: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамЯамны чиг үүрэг: Үйлдвэр, хөдөө аж ахуйг эрчимжүүлэн, хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого стратеги, хөтөлбөр боловсруулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө, дотоод дэмжлэг үзүүлэхЯамны утас: 262271 /51-тэй залгах/Факс: 453121И-мэйл хаяг: mofa@mofa.gov.mnҮйлдвэр, хөдөө аж ахуйн сайд: Х.Баттулга Утас: 262204Сайдын туслах: Б.ОргилсүрэнУтас: 262204Хэвлэлийн төлөөлөгч: Ж.ЦэсэнУтас: 262437Иргэдийг хүлээж авах хуваарь: Сайд, Дэд сайд, ТНБД-тай уулзах хүсэлт гаргасан иргэдийн цагийн хуваарийг зохицуулж, уулзуулна. Бусад мэргэжилтэн, ажилтнуудтай уулзахад нээлттэй. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: ТЗУГ-ын орлогч дарга Д.АриунбаярУтас: 262559Өргөдөл гомдлын хариуг: Хуулийн хугацаанд өгөх бөгөөд 11-11 төвд ирсэн саналын хариуг дор бүр нь өгдөг. Хаяг, байршил: Баянзүрх дүүрэг хуучнаар ХХААХҮЯ-ны ард байрладаг Яамны нэр: Зам тээврийн яамЯамны чиг үүрэг: Яамны утас: 70112333Факс: 312315И-мэйл хаяг: info@mrt.gov.mn Зам тээврийн сайд: А.Гансүх Утас: Сайдын туслах: М.СугарсүрэнУтас: 320764Хэвлэлийн төлөөлөгч: ОюунУтас: Иргэдийг хүлээж авах хуваарь: Пүрэв, лхагва гарагийн 14.30-17.00 цагийн хоорондИргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: П.ЭнхзулУтас: 312363Өргөдөл гомдлын хариуг: Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор өгнө. Хаяг, байршил: Сүхбаатар дүүрэг хуучнаар Авто тээврийн газарЯамны нэр: Боловсрол шинжлэх ухааны яамЯамны чиг үүрэг: БШУЯ-ны эрхэм зорилго нь иргэн бүрийг бие даан сурах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэх “Зөв Монгол” хүнийг хөгжүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг сайжруулан, судалгаа инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг, ниймгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино. Яамны утас: 1209Факс: 323158И-мэйл хаяг: Одоогоор байхгүй Боловсрол шинжлэх ухааны сайд: Л.ГантөмөрУтас: 262480Сайдын туслах: А.Туяа Утас: 262480Хэвлэлийн төлөөлөгч: Д.Цогзолмаа Утас: 236131Иргэдийг хүлээж авах хуваарь: Яамны хувьд өдөр бүр иргэдийг хүлээж авч байгаа. Харин Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сар бүрийн тэгш тоотой долоо хоногийн лхагва гарагт 16.00-19.00 цагт хүлээж авдаг. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн МөнхтуяаУтас: 260613Өргөдөл, гомдлын хариуг: Нэг сардаа багтааж гомдол барагдуулна. Хаяг, байршил: Хуучин байрандааЯамны нэр: Барилга, хот байгуулалтын яамЯамны зорилго, чиг үүрэг: Барилга, хот байгуулалтын яам нь барилга, хот байгуулалт, газрын харилцаа, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын ая тухтай,аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлнэЯамны утас: 327716Факс: 322904И-мэйл хаяг: info@mcud.gov.mnБарилга, хот байгуулалтын сайд: Ц.Баярсайхан Утас: 263319Сайдын туслах. Б.Оргилболд Утас: 263319Хэвлэлийн төлөөлөгч: Г.Гантулга Утас: 329702Иргэдийг хүлээж авах хуваарь: Мягмар гараг бүрийн 16:00-18:00 цагтИргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Э.Оюунчимэг Утас: 325136Өргөдөл, гомдлын хариуг: Нэг сарын дотор өгнө. Хаяг, байршил: Хуучин байрандааЯамны нэр: Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Яамны зорилго, чиг үүрэг: Яамны утас: 261966Факс: 320943, 266171И-мэйл хаяг: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд: С.Оюун Утас: 320943Сайдын туслах: Б.Цолмон Утас: 326595Хэвлэлийн төлөөлөгч: Х.Сэргэлэнбат Утас: 260718Иргэдийг хүлээж авах хуваарь: “Нэг цэгийн үйлчилгээ” Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Г.Бадамдулам, Д.Энэбиш Утас: 266231, 310449Өргөдөл, гомдлын хариуг: Иргэдийн өргөдөл, гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор хариу хүргүүлнэ. Хаяг, байршил: Хуучин байрандааЯамны нэр: Эрчим хүчний яам Яамны зорилго, чиг үүрэг: Яамны утас: 70041758Факс: 70043479И-мэйл хаяг: infoenergy.gov.mn Эрчим хүчний сайд: М.СономпилУтас: 70041277Сайдын туслах: Б.Энхзул Утас: 70044917Хэвлэлийн төлөөлөгч: С.Сосоржав Утас: 70045352, 99044402Иргэдийг хүлээж авах хуваарь: Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Д.Чимидлхам Утас: 99029199Өргөдөл, гомдлын хариуг: Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хариу хүргүүлнэ. Хаяг, байршил: Хан-Уул дүүрэг хуучнаар Эрчим хүчний газрын байранд Яамны нэр: Хөдөлмөрийн яам Яамны зорилго, чиг үүрэг: Хөдөлмөрлөх таатай орчин болон хөдөлмөрийн зах зээл дэх тэгш боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг ажилтай, орлоготой болгоход оршино. Яамны утас: 261415, 261418Факс: И-мэйл хаяг: Хөдөлмөрийн сайд: Я.СанжмятавУтас: 261415Сайдын туслах Б.Ганпүрэв Утас: 261415Хэвлэлийн төлөөлөгч: Соёлтуяа Утас: 99041959Иргэдийг хүлээж авах хуваарь: Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Д.Цэцэгжаргал Утас: 262534Өргөдөл, гомдлын хариуг: Хуулийн хугацаанд буюу 3-30 хоногийн дотор хариу хүргүүлнэ. Хаяг, байршил: Хуучнаар ХХААХҮЯ-ны байранд Яамны нэр: Гадаад харилцааны яам Яамны зорилго, чиг үүрэг: Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрхзүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийн нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэхЯамны утас: 262135Факс: 322127И-мэйл хаяг: info@mfat.gov.mn Гадаад харилцааны сайд: Л.БолдУтас: 262090Сайдын туслах: О.Золбаяр Утас: 262627Хэвлэлийн төлөөлөгч: Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайван Утас: 262788Иргэдийг хүлээж авах хуваарь: Тус яамны Консулын газар зарим шаардлагатай асуудлаар иргэдийг хүлээж авч уулздаг Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Д.Энхчимэг Утас: 262135Өргөдөл, гомдлын хариуг: Хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор Хаяг, байршил: Хуучин байрандаа Яамны нэр: Эрүүл мэндийн яам Яамны зорилго, чиг үүрэг: Эрүүл мэндийн яамны эрхэм зорилго нь салбарын хэмжээнд удирдлагын болон нөөцийн үр ашгийг дээшлүүлж хүн ам, ялангуяа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ илүү шаардлагатай хэсэг болон ядууст нотолгоонд тулгуурласан, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш, чанартай тусламж, үйлчилгээ хүргэх замаар Монгол улсын нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад оршино.Яамны утас: 263913Факс: 320916И-мэйл хаяг: admin@moh.mn Эрүүл мэндийн сайд: Н.УдвалУтас: 263943Сайдын туслах: Т.Баярцэцэг Утас: 260912Хэвлэлийн төлөөлөгч: Б.Гандулам Утас: 263957Иргэдийг хүлээж авах хуваарь: Иргэдийг чөлөөтэй хүлээн авч уулзана Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Х.Бат-Ирээдүй Утас: 323002Өргөдөл, гомдлын хариуг: Иргэдийн өргөдөл, гомдлын хариуг хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хаяг, байршил: Хуучин байрандаа Яамдуудын зарим нь шинэ байрандаа нүүж ороод удаагүй байгаа бөгөөд, төвхнөж амжаагүй байсан юм. Харин хуучин байрандаа үйл ажиллагаагаа явуулж буй яамд хэвийн ажиллаж байсан. Өнөөдрийн дугаар Шинэчлэлийн Засгийн газрын есөн яамыг хаанаас олж болохыг нийтэллээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл ( 0 )