НББСШУБХ-ны хуралдаан түр завсарлага авав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2012-10-25/ хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааны эхний асуудал болох  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад  гишүүдийн зүгээс  зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй  тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь  батлуулахаар гаргасан  Ц.Баярсайхан гишүүний горимын саналыг  гишүүдийн олонхи дэмжив . Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулахаар боллоо.

Харин хуралдааны хоёр дахь асуудал болох  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад түр завсарлага авч уг асуудлыг 12.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр болоод байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top