“Цусны донорын эгнээг өргөжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд маргааш 11 цагт Төрийн ордонд цус хандивлах арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд оролцож цусаа хандивлахаар болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд цусаа хандивласан анхны Ерөнхийлөгч. 2010 оны өвөл донороос ДОХ-ын вирус илэрснээс болж иргэд цусаа өгөх нь цөөрсөн, ганц хоёрхон өдрийн цусны нөөцтэй, байдал хүндрээд байсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тамирчин Э.Бадар-Ууган, Төрийн шагналт дуучин Д.Болд нар сайн дураараа цусаа хандивлаж, түүнээс хойш энгийн үед өдөрт тав аравхан хүн цусаа өгдөг байсан бол 100-120 хүн болж өссөн удаатай. Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа цусаа хандивлаж байгаа тул байнгын донор болж байгаа төдийгүй цаашид ч жил бүр цусаа хандивлах ажээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )