Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хянан баталгаажуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо  Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх улмаар сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах хүрээнд холбогдох журам, заавар, маягтын төслийг батлан гаргаж байна.

Хуульд заасны дагуу саналын хуудасны загвар, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг Сонгуулийн Ерөнхий Хороо, хэвлүүлэх саналын хуудсын тоог аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо батлахаар байгаа билээ.

Үүний дагуу өнөөдөр болсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудасны загварыг баталлаа. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд тэр нь агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх, сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх шаардлагыг хангасан байх ёстой.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Ажлын хэсэг сонгуулийн саналын хуудсанд бичигдэх нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хянан баталгаажуулж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top