Өнөөдөр 09:00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордоны “А” танхимд болох гэж байна. Хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдрийн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )