Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд өнөөдөр 11.00 цагаас цусаа хандивлахаар болжээ.
Тэдний цусыг “Цусны төв”-ийн явуулын ажилтнууд Төрийн ордонд очиж авах юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа цусаа хандивлаж байгаа бөгөөд “Цусны төв”-д цусаа хандивласан Монголын хамгийн анхны ерөнхийлөгч юм. Тэрбээр цаашид ч жил бүр цусаа хандивлаж донор болох гэнэ.
Анх 2010 онд “Цусны төв”-д цусаа өгсөн донороос ДОХ-ын халдвар илэрснээс болж цусаа хандивлагчдын тоо эрс буураад байсан ч сүүлийн хоёр жилд харьцангуй нэмэгдээд буй. Ганц хоёрхон өдрийн цусны нөөцтэй, байдал хүндрээд байсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тамирчин Э.Бадар-Ууган, Төрийн шагналт дуучин Д.Болд нар сайн дураараа цусаа хандивлаж, түүнээс хойш энгийн үед өдөрт тав аравхан хүн цусаа өгдөг байсан бол 100-120 хүн болж өссөн байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )