“Цахим парламент” төслийн протоколд гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

 

УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” багц төслийг 2013-2015 онуудад үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцон хэлэлцээрийн протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон бусад албаны хүмүүс, БНСУ-ын талаас “КОИКА”-ын ОУ-ын хамтын ажиллагааны Суурин төлөөлөгч Чой Хын Ёл болон тус улсын мэргэжилтнүүд оролцсон юм.

Дээрх төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлах БНСУ-ын судалгааны багууд УИХ-ын Тамгын газарт ирж ажиллан холбогдох судалгааг хийж, харилцах тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлэх хугацаа, хамран хүрээ, хоёр талын гүйцэтгэх үүргийг тусгасан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top