“Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах” тухай хуулийг буцаалгүй хэлэлцэх боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

УИХ-ын нэгдсэн чуулган эхлэх ёстой цагаасаа нэг хоцорч эхлэв. УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү буцаагдаж байгаа хуулиудын дотор “Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах” тухай хууль багтжээ. Хууль буцаагдаж байгаа шалтгаан нь хууль санаачлагчийн бүрэлдэхүүн УИХ-д байхгүй, Шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нийцүүлэн ахин өргөн барих хэрэгтэй гэсэн үндэслэл ажээ. Уг хуулийг Д.Оюунхорол өмнөх УИХ-ын хоёр гишүүний хамт өргөн барьж байсан нь ийнхүү буцаагдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор асуулт асуух гишүүд цөөнгүй байлаа. Гэсэн ч хариулт өгөх эзэд нь цусаа өгч байгаа болохоор гишүүд саналаа хэлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Чуулганы танхимд АН-ын зургаан гишүүн байна. Харин ирцэнд 48 гэж бүртгэсэн байна. Ирц бүрдүүлэхэд анхаар гэж зэмлэв. Улмаар АН-ын бүлгийн дарга ирц бүрдүүлэхэд анхаарахаар болж Д.Оюунхорол гишүүний санаачилсан хуулийг буцаах эсэхэд санал хураасан ч гишүүд дэмжсэнгүй. Улмаар “Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах” тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top