Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам ялах вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Ерөнхийлөгчийн сонгууль ч хаяанд ирж хаалга тогшиж байна. Энэ удаагийн сонгуулиас ард түмэн урьд урьдынхаас илүү ихийг хүсэн хүлээж байгаа. Учир юу вэ гэвэл ард түмэн жинхэнэ удирдагчийг л хүсэж байгаа. Улс орноо өөд нь татаад аваад явах тэр л удирдагчийг хүсэн хүлээж байна. Улс орон хямран доройтож, ард түмэн туйлдан ядуурч, газар нутаг эзэнгүйрэн алдагдахад ард түмэн хүчтэй удирдагчийг эрж хайдаг. Монголын ард түмний эрж хайгаад байгаа тэр удирдагч өнөөгийн Монголын улс төрийн намуудад байна уу. Парламентад суудалтай гэгдэх намууд үнэхээр л хүчтэй лидерийг сонгуульд оруулж чадах уу гэсэн асуулт эндээс зайлшгүй урган гарна. Хэрвээ тийм удирдагч байхгүй гэвэл одоо бид яах вэ.

1905 оны 06 сарын 07 нд Норвеги улс Шведээс тусгаар тогтнон гарсан боловч Норвеги улсыг авч явах удирдагч байгаагүйгээс 1905 онд Дани улсын хааны гэр бүлийн гишүүн Кристиан Хедерик Карл Георгий Валдимер Акселийг Норвегийн хаанаар өргөмжилж Норвеги улс удирдагчтай болсон түүх байна. Ийм жишээ Европын орнуудын түүхэнд олон удаа тохиолдож байсан.

Үүнтэй адил даяарчлалын эрин үед  Монгол орныг хөгжил цэцэглэлтийн замд гарган 21-р зууны даяарчилсан үндэстэн болгож төлөвшүүлхэд өнгөрсөн 23 жилийн дотор Монгол орныг удирдаж явсан улс төрийн бүх нам хүчнүүдэд алсын хараатай мэдлэг боловсролтой, 21-р зууны Монголыг бүтээн байгуулж чадах удирдагч байхгүй болсоныг харгалзан үзэж улс төрийн намууд удирдагчийн эрэлд гарахаас аргагүй боллоо.

Монголын ард түмэн өнөөгийн улт төрийн намын удирдагч хэмээн өөрийгөө өргөмжилж яваа улс орноо дээрэмдсэн, олигархжсан, феодалжсан, мухар сүсэгтэн болсон нөхдүүдэд итгэж найдахаа больсон гэдгийг бүх улстөрийн намын жирийн гишүүд ухамсарлаж байна.

Иймд улс төрийн намыг цоо шинээр зохион байгуулж, шинэ нөхцөл байдалд Монгол орныг удирдаж авч явах удирдагчаа намаас гадуурх орон зайгаас эрэхээс өөр аргагүй болжээ. Ард түмэн хууран мэхлэгч, идэж уусан нөхдүүд бус жинхэнэ удирдагчийг л хүлээн зөвшөөрөх болно.
Монгол улс жинхэнэ удирдагчаа хүлээсээр л байна.


А.Ганболд

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top