Багш нарт олгох тэтгэлгийг эцсийн байдлаар шийдвэрлэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 74.5 хувийн саналаар баталлаа.

Засгийн газраас өргөн мэдүүлээд байсан эл төсөлд 2013 оноос эхлэн хэрэгжихээр төлөвлөөд байсан Боловсролын тухай хуулийн зарим үйлчлэлийг зогсоохоор тусгасан байсан ч хэлэлцүүлгийн шатанд зарим өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр боловсролын салбарт ажиллаж байгаа туслах ажилтан тэтгэвэртээ гарахдаа авах нэг удаагийн тэтгэлгийн хугацааг хойшлуулж 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх. Харин багш нар тэтгэвэрт гарах бол нэг удаагийн тэтгэлгийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох зарчмын өөрчлөлт орууллаа.

Харин багш нарт таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг хоёр хуваан олгохоор болоод байна. Тухайлбал, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олголтыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох юм.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лбдөд(122.201.31.241) 2024 оны 05 сарын 10

Төрж болохгүй болсон нийгэм юм даа. Жирэмсний амралттай бол тэтгэмж авахгүй ямар тэнэг журам

3  |  0
Э.Б(202.126.90.18) 2024 оны 03 сарын 04

5 жил ажиллах хугацаандаа 2 сар тасарсан юм тэтгэмж олдох уу тайлбарлаад өгөөч. Тасраад орсон өдрөөс хойш ахиад 5жил болж байж авах уу?

0  |  0
Ц.Мэндбаяр(66.181.184.92) 2024 оны 01 сарын 07

Багш нарын нийгмийн амьдралтаа холбоотой асууудлаа хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй байна

0  |  0
Дд(66.181.161.110) 2023 оны 10 сарын 18

5жилд 1 сар нийгмийн даадгал завсардсан тохиолдолд тэтгэмж авах боломж бий юу

1  |  2
bb(202.55.188.42) 2022 оны 09 сарын 10

5jil ajillahda ar gerin shaardlagaar 2 sar choloo avsan bol oldohuu todorhoi hariulaad ogooch

0  |  0
Энхцэцэг(150.129.141.49) 2024 оны 03 сарын 02

Орон нутагт 4.8 жил ажиллаад хувийн шалтгаанаар 2 жил чөлөө аваад хувиараа нийгмийн даатгал төлсөн тохиолдолд өмнөх ажилласан жил тооцогдохгүй юу?Буцаад ажилдаа орсон цагаас эхлэн 1 жил гэж тооцох уу?

8  |  0
Наран(202.126.88.195) 2024 оны 07 сарын 26

5 жил дотроо 1 сар завсардсан тохиолдолд тэтгэмж авах боломж бий юу\\n

10  |  2
намуун(59.153.113.102) 2024 оны 01 сарын 06

5 жил дотроо 1 сар завсардсан тохиолдолд тэтгэмж авах боломж бий юу\n

4  |  3
БЯМБАА(202.55.188.40) 2022 оны 09 сарын 01

Хөдөө орон нутагт тогтвортой ажилласны тэтгэмжийн авахад түр тушаалаар ажилласан сар ордог юм уу

6  |  0
Багш(103.229.120.185) 2018 оны 09 сарын 14

Сум тосгон багийн сургууль,цэцэрлэгийн багш нар 5 жил тутам тэтгэмж авдаг гэтэл яагаад хотын багш нарт энэ тэтгэмжээ өгөхгүй бнаа. Хотын багш нарын ачаалал маш их эрүүл мжндээрээ хохирч ажилладаг.хэрэв засаг төр анхааралдаа авахгүй бол хотод мөдхөн ажиллах сургууль цэцэрлэгийн багш олдохгүй болно шүү.

0  |  0
бадам (27.123.212.135) 2021 оны 02 сарын 20

зөв

1  |  0
байгаль(150.129.140.148) 2015 оны 01 сарын 12

Их дээд сургуулиййн багш нар энэ нийгэмд хэрэггүй юм байна

0  |  0
zochin(202.72.247.244) 2023 оны 12 сарын 16

hubiin surguuliin bagsh nar bagsh bish umuu ene b**ai uzlee boliochee adlilhan tumnii huuhdiig surgah gej zutgej yabaa ulsuud shuude

3  |  0
Top