Тэдний замнал дардан байсангүй ээ. 2011 оны 1 сард МАХН-хан их хурлаа хийж гишүүд дэмжигчдээ цуглуулж эвлэлдэн нэгдэж, намынхаа нэрийг эргэн сэргээхээ мэдэгдэцгээжээ.
Харин дөрөвдүгээр сард бүх ард түмний их хуралдай хуралдав. Манан татсан олигархуудын эсрэг жагсаал хийж шударга байхыг уриалсан ч хүчээр тараалгаж байжээ.
Мөн оны зургаадугаар сард МАХН-ын нэрийг албан ёсоор сэргээж, биеэ даасан улс төрийн хүчин болохыг нь дээд шүүх зарлаж дөрвөн сар үргэлжилсэний эцэст МАХН-ын гишүүд албан ёсоор намыхаа нэрийг сэргээлгэж баярын нулимс унагаацгааж байсан байх юм .
Өнөөдөр МАХН “Шударга ёс эвсэл” УИХ-д төлөөлөлтэй, яам тамгын газруудад сайдууд, дэд сайдуудтай улс төрийн хүчирхэг нам болж чаджээ. Тиймээс тэд ийнхүү ард түмнийхээ их хуралдайг гурав дахь удаагаа хуралдуулахаар болжээ. МАНАН-г арилгаж шударга ёсны нар гийлгэх гэж тэд цугларсан ажээ.
Ард түмний их хуралдай яг одоо ТҮ-9 телевизээр шууд нэвтэрч ард түмэндээ шууд хүрч байна .
Дөнгөж сая МАХН-ын дарга Н.Энхбаярын Илгээлтийг хүргэлээ. Түүний илгээлтэнд зарим зүйлийг онцлон уншигч танд хүргэж байна. Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )