Өдгөөгөөс 51 жилийн өмнө Монгол улс НҮБ-д элсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Өнөөдөр Монгол улс НҮБ-д элссэний 51 жилийн ой тохиож байна. Монгол улс НҮБ-д элсэхийн тулд 1946, 1949, 1952, 1955, 1957, 1961 онд нийт таван өргөдөл гаргаж, ес дэх удаагийн оролдлогоороо Хятадын төлөөлөгчид хурлыг орхин гарсны дараа санал хураалт явуулан, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны энэ өдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон юм.

  Анхны хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын хүмүүс төлөөлөгчөөр АНУ руу явж байжээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top