Өнөөдөр хуучнаар Улсын циркийн байранд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн Ард түмний шударга их хуралдай хуралдаж байна. Энэхүү хуралдааны эхэнд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Шийлэгдамба МАХН-ын дарга, шүүхээс дөрвөн жилийн ял сонсоод байгаа Н.Энхбаярын захидлыг уншиж сонсголоо.
Энэ захидалд :
Экс ерөнхийлөгч захидалдаа "Ардчилагчид ардчиллын хэм хэмжээг зөрчиж байна. Хууль хууль зөрчин надад ял тулган хэлмэгдүүлж байна. Энэ хэлмэгдүүлэлтийг Ард түмэн маань сайн ойлгож биднийг дэмжиж байгаа.
Тиймээс эрх мэдэлтнүүд надаас, та биднээс, та биднийг дэмжиж байгаа ард түмнээс айж байна. Ард түмнээсээ айсан төр засаг, шуналтай эрхтэн дархтан монголчуудад хэрэггүй ээ. Та бидэнд хараат шүүх, шударга бус явдал хэрэггүй.
Өнөөдөр шударга сонгууль, хараат бус шүүх хэрэгтэй байна. Бас шуналгүй, ард түмний эрх ашгийг дээр тавьдаг төр засаг хэрэгтэй.
Тиймээс ард түмэн айх хэрэггүй. Айгаагүй цагт шударга ёс тогтоно. Айсан цагт эрх мэдэлтнүүд ноёрхолоо тогтоож, бусдын эрхээр зовно. Төр засаг ар д түмнийгээ хэлмэгдүүллээр айлгах гэж оролдох цагт хэлмэгдүүлэлт тогтоно.
Тэгэхээр ард түмэн айх ёсгүй. Айгаагүй цагт дарангуйлал сөнөнө.
Эх нутгийнхаа эд баялгийг хэдхэн хүнд алдаж, шударга бус явдал өрнөж, хэлмэгдүүлэлт, дарангуйлал тогтож байхад айсаар байх уу.
Та нарынхаа өмнөөс хариулъя.
Эх орныхоо эзэн учир бид айхгүй ээ" гэж тэрээр захидалдаа бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )