УИХ-ын сонгуулийн Өвөрхангайн маргаантай тойрогт шүүхийн замаар нөлөөлж, төрийн эрхийг булааж авах гэсэн эрх баригчдын санаархал Монголын ард түмэн болон МАН-ын цөөнхийн бүлгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
Иргэд төрийн ордны гадна тайван жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн бол МАН-ын УИХ дахь гишүүд ордон дотор улс төрийн суулт зарлаж олонхид бойкот хийсэн. СЕХ-ны хууль зөрчсөн шийдвэрийг АН олонхоороо түрүү барин шийдэхийг завдвал МАН тэмцлийн дараагийн шатыг сонгож, УИХ-ын гишүүдээ эгүүлэн татах, дахин сонгууль явуулах, АН-ын СЕХ-г татан буулгах хүртэл тэмцэхээ мэдэгдсэн.
Монгол улсад өрнөж буй улс төрийн нөхцөл байдлын талаар CNN, BBC, Ройтерс зэрэг дэлхийн томоохон агентлагууд тухай бүр нь өөр өөрсдийн өнцөгөөр мэдээлж байсан бөгөөд CNN “Монголын ардчилалд томоохон аюул тулгарлаа, төрийн эрх мэдлийг шүүхийн замаар булаах гэсэн эрх баригчид ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар Монголын улс төр, эдийн засагт эмх замбараагүй байдал үүслээ” хэмээн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )