Сонгуульд 19 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

 

Сонгуулийн хороод Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуульд нам, эвсэл болон бие даан нэр дэвшсэн  нэр дэвшигчдийг бүртгэж, улмаар  нэрийн жагсаалтыг хуульд заасан цаг хугацаанд нь  нийтэд мэдээлсэн билээ.

Аймаг, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 985 суудлын төлөө 2765 хүн өрсөлдөхөөр байна. Ийнхүү 985 суудлын  689 нь мажоритар, 336 нь хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох ажээ.

Аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 6 нам, хоёр эвсэл оролцохоо илэрхийлсэн бөгөөд үүнээс Монгол Ардын нам 1029, Ардчилсан нам 1019, Иргэний Зориг- Ногоон нам 115, МАХН-ИЗНН-ын  Иргэний шударга ёс эвсэл 28, Монголын Үндэсний Ардчилсан нам 46, МАХН-МҮАН –ын Шударга ёс эвсэл 69, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 6, МАХН 332 хүнийг нэр дэвшүүлээд байна.

Аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан 134 хүн нэр дэвшүүлэхээр бүртгүүлжээ.

Харин Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нийт 6828 суудлын төлөө 16 369 нэр дэвшигч өрсөлдөхөөр байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top