АН-ын бүлгийн ээлжит хуралдаан дөнгөж сая өндөрлөв. Бүлгийн хуралдаанаар ирэх оны төсөв, таван тэрбум ам.долларын бондыг гаргах ажлын хэсэг болон бусад асуудлыг хэлэлцсэн байна.
Эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларын бондыг гаргах болсон юм. Тэгвэл энэ бондыг эхний ээлжинд юунд зарцуулах вэ гэдгийг ярилцсан байна. Үүний хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайдыг байлцуулсан аж. Улмаар сайдад үүрэг өгч, бонд гаргахад бэлтгэх, бүлгийн хуралдаанд мэдээлэл өгөхийг хүссэн байна.
Бондыг гадаад зах зээлд арилжаалахаар төлөвлөгдөөд байгаа гэнэ. Уг бондыг худалдаалах саналаа 10 гаруй банк өгсөн бөгөөд жилийн хүү 3-5 хувьд хэлбэлзэж байгаа аж.
Бондыг 1800 км төмөр зам тавих, аж үйлдвэр байгуулах, ЖДҮ-ийг дэмжих, инфляцийг бууруулах зэрэгт ашиглах гэнэ. Өөрөөр хэлбэл 2013 оноос эхлэн эдийн засгийн өсөлтийг жигд болгож, инфляцийг бууруулж, банкны хүүг нэг оронтой болгоход энэхүү бондын үр дүн орших ажээ. Үүний үр дүнд цөөнгүй ажлын байр бий болж, төсвийн ачааллыг бууруулах гэнэ.
Харин ирэх онд АН-ын зүгээс үнэ тогтворжуулахад анхаарах гэнэ. Ирэх жилд гурилын 550 төгрөгнөөс нэмэгдэхгүй бөгөөд, махны үнийг мөн тогтвортой байлгахаар болжээ.
АН-ын хувьд эдийн засгийг тэргүүлэх чиглэл болгоход анхаарч ажиллах гэнэ.
Бүлэг байгуулах болон бүлгийн завсарлагын тухай үүссэн асуудлыг зохицуулах зорилгоор МУ-ын Ерөнхийлөгчид хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар одоохондоо бүлэг дээр мэдээлэл хийгдээгүй. Мэдээлэл сонссоны дараагаар ажлын хэсэг байгуулан, зарчмын хувьд бусад албан болон албан бус бүлэгтэй зөрүүтэй ямар санал байгаагаа нэгтгэх ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )