Байнгын хорооны гишүүд ҮХААЯ-нд ажиллав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29


УИХ-ын гишүүн БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, тус байнгын хорооны зарим гишүүд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажилтай танилцлаа. Энэ үеэр ҮХАА дэд сайд Ц.Туваан, дэд сайд Б.Цогтгэрэл, ҮХААЯ-ны газрын дарга нар УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудал болоод уг салбарын ололт амжилт давуу талыг ярилцлаа.

Арьс ширний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангалтын асуудал тэр дундаа Адуу үхрийн ширийг боловсруулалгүй гаргаж байгаа нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд сөргөөр нөлөөлж байгааг танилцууллаа.  Үүнээс гадна Мал эмнэлгийн лаборатор, тариалан хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн урамшуулал, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хуульчилж бэлчээрээс нь зааглах, мах сүү нийлүүлэгчдэд урамшуулал дэмжлэг олгох  гэх мэт олон асуудал уг уулзалтын үеэр хөндөгдсөн юм.  

Тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан: “ҮХАА салбар нь ажлын байрны 80 хувийг бүрдүүлэх нөөц боломжтой газар. Жаахан дэмжээд өгвөл ажлын байрны уурхай гэж хэлж болохоор байна. Тэгэхээр бид хууль тогтоолд хяналт тавьж, тулгамдаж байгаа асуудлыг  газар дээр  нь шийдэхийн төлөө байна” хэмээн анхаарууллаа.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top