Өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах буюу МАН бүлэгтэй болох асуудлыг долоо хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд гаргав. Ингээд дээрх асуудлаар санал хураалт явуулж, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногийн хугацаатай хойшлууллаа. Дашрамд хэлэхэд уг байнгын хорооны хуралдаанд МАН-ын гишүүд бас оролцсон юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )