Байнгын хороо хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

  1.    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

·        Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·        “Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

 

2.    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

·        ”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/анхны хэлэлцүүлэг/;

·        “МИАТ” ХК-ийн үйл ажиллагааны явц, байдлын талаар мэдээлэл сонсох.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top