Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн ард түмний төлөөлөл, улс төрийн хэд хэдэн нам, Иргэний нийгмийн 18 байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр нээлттэй хуралдсан Ард түмний шударга их хуралдайн дэргэдэх Ард түмний шударга шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүн таслах үйл ажиллагааг улс төрийн зорилгоор яллах дүгнэлт гаргаж байгааг эсэргүүцэн, АТГ-ын дарга Н.Ганболд, ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар, ажлын хэсгийн ахлагч н.Наранбааатар, Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор О.Мөнхбаатар, Нийслэлийн прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор н.Мөнхбат, Нийслэлийн СБД-ийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Нийслэлийн СБД-ийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа нарыг МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн, Монгол Улсын иргэн Намбарын Энхбаярыг улс төрийн зорилгоор 2012 оны УИХ-ыг сонгох сонгуульд нэр дэвшиж сонгогдох бүрэн эрхэд нь хууль зөрчин, хүч хэрэглэн халдсан, Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9,10,13,14-р зүйлд заасан эрхийг нь санаатайгаар хааж, боогдуулсан, түүнийг дээрээс өгсөн даалгаврын дагуу зохиомол, хилс гэмт хэрэгт холбогдуулан хүчээр ял тулган оногдуулж шийтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, төрийн алба хаах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байгаагаа албан ёсоор зарласан билээ. Түүнчлэн МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгал” Үндэсний нэгдсэн оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан ‘’Ард түмний ерөнхийлөгчөө аваръя’’ хөдөлгөөнийг гурван сарын турш өрнүүлж, нийт 50 мянган хүний гарын үсэг цуглуулснаа их хуралдайн үеэр хурлын тэргүүлэгчдэд гардуулан өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )