Интерпол эрэн сурвалжлах ажиллагаандаа давхар сануулга тавьжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31


Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн тул АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа билээ. Хууль зүйн дэд сайдын өрөөнд АТГ-ын ажилтан орж мэдүүлэг авч байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү орж ирж таарсан бөгөөд уг үйлдлийг  хууль бус хэмээсэн юм. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Амарбат “Хэн нэгэн сэжигтнээр татагдсан үед байгаа газар нь мэдүүлэг авах ёстой . Зарлан дуудах хуудас өгөлгүйгээр байцаалт авлаа гэдгийг хууль бус гэж байгаа. Ямар нэгэн товлосон газарт, жишээлбэл АТГ-ын байранд ч юм уу, дүүргийн цагдаагийн хэлтэст очиж байцаалт авах бол мэдүүлэг өгөх гэж байгаа хүндээ урьдчилан зарлан дуудах хуудас өгдөг. Харин ажил дээр нь очиж байгаа тохиолдолд урьдчилан зарлан дуудах хуудас өгөх шаардлагагүй байдаг. АТГ хуулийн дагуу ажиллаж,  мэдүүлэг авсан” гэлээ.   

 Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян Н.Энхбаярын хэрэгт холбоотой хоёр сэжигтнийг эрэн сурвалжлахаа зогсоо гэсэн захидлыг Олон улсын интерполд явуулсан. Энэ захидлаас болж олон улсын Интерполын байгууллага хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаандаа давхар сануулга тавьсан нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үйлдэл болж байгаа гэж АТГ үзэж байгаа юм байна.  

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top