Ц.Шаравдорж сайн дураараа чөлөөлөгдсөн үү, эсвэл

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж үүрэгт ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөхөөр өргөдлөө барьчихсан тууж явна гэсэн яриа өчигдөр Төрийн ордноор нэг тархав. Үнэндээ, энэ нь цуу яриа байсангүй. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн биеэр гардуулан өгсөн байлаа.

Харин албан тушаалаасаа татгалзах үндэслэл нь тодорхойгүй байлаа. Хэдийгээр улс төрийн намын харьяаллаас гарч, төрийн алба хашсан ч эдүгээ эрх баригч намынхны шахалтаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх үндэслэлтэй гэсэн мессеж түүнийг ажлаа өгсөнтэй холбоотойгоор гарч байсан юм.


Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top