УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж МАХН-д элсэнэ гэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж өөрийн хүсэлтээр төрийн албаа өгөөд удаагүй байна.  Түүнийг МАН-ын гишүүнчлэлээ сэргээнэ гэж намынхан нь хүлээж байгаа ч тэрбээх сүүлийн үед МАХН-ын нөлөө бүхий хүмүүстэй ойр ойрхон уулзалдаж МАН-ыг бус МАХН-ыг сонгохоор сэтгэл шулуудсан гэх. “Гандирсын Эрдэнэчулуун” гэж бизнесийн хүрээнд танигдсан түүний эхнэр Эрдэнэчулуун орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт МАХН-ын жагсаалтын хоёрт бичигдэн нэр дэвшиж байгаа. Шаравдоржийн хувьд цагтаа МАХН-ын дарга Н.Энхбаярын удирдлагад ажиллаж явсан бөгөөд одоо ядарсан цагт түшиг болж  түүнийг дагахыг үгүй гэх газаргүй. МАХН-ын нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын хамаатан түүний эхнэр Эрдэнэчулууныг ч МАХН-ын томоохон хандивлагчдын нэг гэлцдэг. Өөрийн хүсэлтээр төрийн албаа өгсөн УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдоржийн хувьд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээн улс төрийн карьерээ дахин өөрөөр эхлэхийг  цаг хугацаа харуулах биз ээ. Юутай ч тэрбээр унаган намдаа очихгүй нь бараг тодорхой болжээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өрөө төлөөсэй(139.5.216.105) 2016 оны 06 сарын 15

Эрдэнчулуун гуай өрөө төлөөсэй

0  |  0
Top