Ирэх онд инфляцийг найман хувьд хүргэх боломжтой гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

 

УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ гэж байгаа. Валютын бодлого тогтвортой байж чадах уу?

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч н.Жавхлан: 2013-2014 онд гадаад урсгал өргөжихөөр валютны ханш тогтворжих боломж байгаа. Ирэх онуудад халамжийн чиглэлийн мөнгөний нийлүүлэлт багасна. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт гарна.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Эдийн засгийн өсөлт буурах хандлага ажиглагдаж байна. Имфляци өсөлттэй харагдаж байхад ирэх онд найман хувьд барина гэдэг бодитой байж чадах уу гэдэгт Эдийн засгийн хөгжлийн яам тодорхой хариулт өгөх нь зөв байх. Төсөв баталж байгаа үр дүнд 2013 оны мөнгөний бодлоготой нийцэж чадах байна уу гэдэгт баттай хариулт авъя

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Ажлын хэсэг инфляцийг найман хувьтай байлгахаар олон хүмүүстэй уулзсан. Монголбанкнаас гаргасан найман хувь бодитой юу гэдэг талаар банк бус санхүүгийн байгууллагатай зөвшилцсөн.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч н.Жавхлан Найман хувь гэдэг чанга тоо. Энэ тоо рүү чиглүүлнэ гэж бодлогоо хэрэгжүүлсэн. Энэ асуудлаар нэлээд тооцоо судалгаа хийсэн.

Ингээд асуулт, хариулт дууссаны дараа ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг дуусгаж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Дашрамд дурьдахад өнөөдөр инфляц 14 хувьтай гэх албан мэдээ байгаа. Харин албан бус мэдээгээр өнөөдөр инфляц 15,6 хувьтай байгаа аж. Ийм өндөр инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэдэг “асуудал”-тай агаарын ажил гэдгийг зарим эх сурвалж баталдаг. Харин мэргэжилтнүүд тооцоо судалгаа хийсэн болохоор инфляцийг нэг оронтой тоонд, тодруулбал найман хувьд  хүргэх боломжтой гэдгийг онцоллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top