Ирэх оны төсвийн төсөлтэй холбоотойгоор санал хурааж байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд спорт заал засахад 850 сая, Говь-Алтай аймгийн төвд усан чийрэгжүүлэлтийн төв барихад 820 сая, говийн бүсийн оношлогооны төвийг Өмнөговь аймгийн Даланзадгадад барих 980 сая, Өвөрхангай аймгийн Хархорин суманд үерийн далан барих 1,8 тэрбум, Баянгол дүүрэгт дэд станц барих 2,2 тэрбум, Нисэхийн ойролцоох замын өргөтгөл 15 тэрбум, Их тойрогт дэд станц байгуулах 8,1 тэрбум, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 70 ортой цэцэрлэгийн барилгад 650 сая, Ургах наран хотхоны дэд бүтцэд 336 сая, цагдан хорих байрны дуусгалд 450 саяыг нэмэх, аймаг нийслэлд нэг цэгийн барилга барих 6 тэрбум төгрөг төсөвлөхийг дэмжив.
Улмаар Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах асуудлуудад санал хураав. Ховд аймагт талбай засах 150 сая төгрөгийг танах эсэхэд санал хураасан ч асуудал дэмжигдсэнгүй. Харин аврах гал унтраах анги барих зураг төслийн 240 сая, Далайн тээврийн хамтарсан компани байгуулах дүрмийн 685 сая, эрчим хүчний зохицуулах газрын барилгын өргөтгөл 956 сая, Өмнөговь аймагт баригдах төрийн албан хаагчдын орон сууцны барилга 1,5 тэрбум, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд төсөвлөсөн 9,2 тэрбум, Шонхор хүүхдийн зусланд халуун усны төвтэй болох 250 сая, цэргийн албан хаагчдын орон сууц 3,2 тэрбум, Завханд наадмын талбай барих 4,2 тэрбум, Дорнод аймагт барих 3,4 тэрбум, Ховд аймгийн төв хүртэлх 2 км зам тавих 550 сая, Өвөрхангай аймгийн Хархоринд үерийн далан барих зураг төслийн ажлын 30 сая, орон нутгийн мэдээлэл холбооны нэг цэгийн төв байгуулах 2 тэрбум, Мэдээллийн технологийн аудиторын сүлжээ барих 750 сая, тоон радио станц байгуулах 7,2 тэрбум, архивын үйлчилгээг цахимжуулах нэг тэрбум төгрөгийг ирэх оны төсвийн төслөөс хасахаар боллоо.
Санал хураалт үргэлжилсээр байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )