Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

Сангийн сайд Ч.Улаан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Хуулийн төсөлд татварын хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон ойлголтын зөрүү байдгийг арилгах нэмэлт өөрчлөлтийг тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, “татвар ногдох их хэмжээний орлого” гэдгийг хэрхэн тооцох талаар татвар, цагдаа, прокурорын байгууллага хооронд ойлголтын зөрүү үүсдэг. Үүнээс болж татвар төлөөгүйтэй холбоотой эрүүгийн хэрэг цагдаа, прокурорын шатанд хэрэгсэхгүй болох тохиолдол гардаг байна.

Тиймээс Сангийн сайд Ч.Улаан энэ ойлголтын зөрүүг нэг тийш шийдэх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай шийдвэрлэж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top