10.00 цагаас:
1. Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
2. “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
3. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТЦЭРЭГ танилцуулна.
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
5. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна;
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.
15.00 цагаас:
Ерөнхий сайдын мэдээлэл: “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа” болон “Цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого”
Сэтгэгдэл ( 0 )