МАХН-ын гишүүд буйдантай суулт хийж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

Яг одоо МАХН-ын цөөнгүй гишүүн  МАН-ын байрын үүдэнд буйдантай суулт хийж байна.  Учир нь Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо МАХН-аас нэр дэвшсэн 12 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Ингэхдээ МАН-аас  ирүүлсэн “Манай намын гишүүн” гэсэн тодорхойлолтыг үндэслэжээ. Харин тэдгээр хүмүүс нь МАН-аас хууль дүрмийн дагуу гарсан төдийгүй тэднийг МАН-аас гарсан шийдвэр хүртэл байгаа юм байна. МАХН-аас нэр дэвшигчид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал өнөөдөр буюу 11 сарын 2-ны 13 цагт болох юм байна.

Энэ байдлыг эсэргүүцсэн нэр дэвшигчид, МАН-аас гарсан гишүүд өнөөдөр 1-:00 цагт  МАН-ын байрны өмнө “буйдантай ”суулт хийнэ.

 Дашрамд дурдахад Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч нар нь “Шударга сонголт” уугуул намаа сэргээх аяныг манлайлан оролцсон 300 гишүүний төлөөлөл юм байна.  

Бид буйдантай суултын талаарх мэдээллийг бид тун удахгүй эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top