11 дүгээр сарын 06-ны Мягмар гарагт:
Хэлэлцэх асуудал:
• “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
• Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
• Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
• Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлт;
• Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудал.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
• “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Бусад.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/;
• Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
4. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
• Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2012.11.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Бусад.
11 дүгээр сарын 07-ны Лхагва гарагт:
1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй хамтран Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонсох.
2. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Өргөдлийн байнгын хорооны дүрмийн төслийг танилцуулах;
• Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хэлэлцэх, Намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;
• Ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )