УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар УИХ-ын О.Баасанхүү ажиллаж байсан билээ. Тэгвэл бүлгийн дэд дарга өөрийн хүсэлтээр албаа өгчээ. Улмаар түүний орыг хэн залгамжлах эсэхийг дөнгөж сая бүлгийн хуралдаанаар хэлэлцэж УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааныг бүлгийн дэд даргаар сонгосон байна.
Ингээд Ч.Улаан УИХ-ын гишүүн, Сангийн сайд, МАХН-ын нарийн бичгийн дарга, “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргын үүрэгт ажлыг хамтатган хаших боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )