МАН-ын бүлгийг байгуулахгүй байна хэмээн ОУ-ын парламентын холбоонд ханджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05


 

МАН бүлэг байгуулах тал дээр барцадтай байгаа билээ. Тиймдээ ч бухимдахдаа ОУ-ын Парламентын холбоонд хандана хэмээн мэдээлж байсан. Тэд ч хэлсэндээ хүрчээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн сарын 21-25-ны өдрүүдэд Канадын Квебек хотноо болсон ОУ-ын парламентын чуулганд манай улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн С.Баярцогт болон Ё.Отгонбаяр нар оролцжээ. Ингэхдээ тэд тус хуралдааны салбар хуралдаан болох Социалист интернационалын бүлэг дээр МАН-ыг бүлэг байгуулахад бэрхшээл тулгарч байгаа тухай УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэдээлэл хийсэн байна. Тодруулбал  Монгол, Турк, Палестин зэрэг орны төлөөлөгчид парламентын гишүүдийг эрхийг хязгаарлаж байгаа талаар мэдээлэл хийсэн байна.  

Социнтерний хуралдааны дүнд гарсан мэдэгдэлд: “Хэлэлцэн асуудлуудын дунд Монгол улын нөхцөл байдал байсан бөгөөд Монголд Социнтерний гишүүн Монгол ардын намын бүлэг байгуулах эрхийг зөвшөөрөхгүй байгаа болон сонгуулиас үлдсэн асуудлуудыг ардчилсан зарчмаар шийдвэрлэх шаардлагатай байгаа” хэмээн тэмдэглэгджээ.

Социалист интернационалын удирдлагууд эдгээр асуудлуудад Олон улсын Парламентын холбооны удирдлагуудын анхаарлыг хандуулах болно хэмээн мэдэгдсэн болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top