МАН-ын бүлэг, УЗ хуралдав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

 

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар үндсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь бус дарга нарын албан тасалгаа болгож байна хэмээн үзэж байгаа гэнэ. Тиймээс тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрыг шийдлээ эргэн харах тал дээр анхаарал хандуулан ажиллахаар болжээ.

Харин бүлэг байгуулах тал дээр зарчмын зөрүүтэй саналууд дээр байр сууриа нэгтгэсэн. Бүлгийн завсарлага авах дээр ажлын 5-7 хоног байх саналыг намын бүлгүүд оруулж ирсэн аж. Үүнийг хэлэлцээрийн явцад олонхоороо шийдэж болох байх гэв.  

У.Хүрэлсүх гишүүний хувьд асуудлаа хуулийн дагуу тавьсан. Өнөөдөр өглөө МАН-ын УЗ хуралдсан. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ хэмээв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top